2012-03-26
Эцэг эхийн зөвлөгөө
Наймдугаар сар бол нэгдүгээр ангид орох хүүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн халуухан үе билээ. Энэ сард эцэг эхчүүд хүүхэддээ тохирох хичээлийн хэрэгсэл Цуглуулах, сургуулийн алтан босгыг анх алхан оруулахад бэлтгэн маш их зовдог. Тиймээс бид танд бяцхан зөвлөгөө хүргэж байна.
Хүүхдэд тань цүнх нь хэт их хүнд байж болохгүй. Тиймээс хэтэрхий хүнд, овортой цүнх бүү худалдан аваарай. Ээлжийн гутлыг нь хар. Зузаан ултай арьсан гутал, шаахай өдөр тутмын ачаалалд нь их хэрэг болно. Том харандаа үзгийн сав, үзэг, олон өнгийн харандаа, усан будаг авах хэрэггүй. Гэхдээ хүүхдийн тань хувьд хамгийн хүнд ачаа бол ном юм. Номыг хэрэгтэй өдрүүдэд цүнхэнд нь хийж өгөх хэрэгтэй.
Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд есдүгээр сараас эхлэн өдрийн дэглэм нь эрс өөрчлөгдөнө. Хүү, эсвэл охин тань эрт босох, хэдэн цагаар хичээлдээ анхаарах, тогтвортой сууж, гэрийн даалгавраа хийх шаардлагатай болно. Энэ нь тэдний хувьд маш амаргүй даваа. Үүнээс болж хүүхэд уурлаж цухалдах, түрэмгий болох, эцэг эхтэйгээ зөрчилдөх хандлага гаргадаг. Тиймээс хүүхэддээ амрах,
ажиллах хуваарь гаргаж өгөх хэрэгтэй.
Хүүхдээ 10 цагт унтуулахаар өдрийн дэглэмээ тааруул.
Унтахын өмнө хүүхдээ тайвшруулахыг хичээ. Гэрийн даалгавар, нэмэлт ажил хийх, тоглож наадах цаг гарга. Ер нь хүүхэддээ аль болох их цаг гаргаж, хичээл номыг нь хамтарч хийлгэн, хичээлдээ дуртай болоход нь туслаарай.
Хүүхдэд тань энэ үед сэтгэлзүйн болоод практик туслалцаа их хэрэгтэй.Эцэг эх ямар ч тохиолдолд хатуу захирал, хичээлийн эрхлэгч болон хувирч болохгүй.
Ялангуяа түүнийг байнга хянаж шалгах нь хүүхдийг тань цухалдуулж мэднэ.
Хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилц. Тэр юун дээр хүндрэл үүсч байна, ямар асуудалд орсноо танаас нуулгүй харьцах ёстой.
Сургуулийн босгыг анхлан алхаж орж буй энэ үе бол цаашдын сурлага, амжилтанд хүрэх хамгийн гол шат билээ. Та хүүхэдцээ эхнээс туслах нь ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Бичсэн: ltuya1d | цаг: 10:48 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax